Малдаа яваад сураггүй алга болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ

О.Шүрэнцэцэг
2022/11/29

Баянхонгор, Дорноговь, Хов зэрэг аймагт өчигдөр 4 малчин сураггүй алга болсоныг сумын Онцгой байдал, Засаг даргын тамгийн газрынхан олжээ. 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Тус сумын харьяат малчин А нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 400 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т 2 иргэн автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус сумын Тахилт багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Э /50 настай, эрэгтэй/, Д /52 настай, эмэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:50 цагт автомашин нь цасанд сууж эвдэрсэн байсныг олж автомашиныг үлдээн 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Малчин М нь 11.28-ны өдрийн 13:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин М /40 настай, эрэгтэй/-ыг 11.28-ны өдрийн 21:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т, “Тээгийн-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Цогт гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Тус сумын харъяат малчин Ж нь 11.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.28-ны өдрийн 15:31 цагаас тус сумын “Тавын бригад”, “Цэг”, “Цагаан гол”, “Магнай уул” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 23:34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 34 минутын өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 58 минутын өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 3 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 3 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 4 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04