Тодруулга: Мөсөн дээр наалдсан 1000 гаруй зээрийг нуураас гаргасан, 40 орчим нь үхсэн байсан

О.Шүрэнцэцэг
2022/12/01

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн ирж, зарим нь цаг агаарын үзэгдлээс болж энджээ.  Бид энэ асуудлаар Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц  хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэвээс зарим зүйлийг тодруулав.

"Өчигдөр 08:00 цагийн үед нутгийн иргэнээс мэдээллийг авч мэдсэн. Бид цагийн дараа очиж үзэхэд 1000 гаруй зээр мөсөн дээр наалдаж, зарим нь осгосон байсан. Ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч байгаагаас гадна идэш тэжээл ховроос шалтгаалж цагаан зээр төв суурин газар руу олноор орж ирж байна. Өчигдөр шөнө 03:00 цагаас хойш хүчтэй шуурснаас болж уруудаж явсан зээрийн сүрэг  нуурын мөсөн дээгүүр дайрч гарах үеэрээ хальтирч унасан байна лээ. Учир нь зээр нарийн шовх туурайтай амьтан болохоор мөсөн дээр явах ямар ч боломжгүй. Тиймээс мөсөн дээр унаж, олон цаг байсан зээрийн зарим нь осгож үхсэн, хайрагдсан асуудал гарсан. Өмнө ч ийм тохиолдол гарч байсан. Өчигдрийн хувьд нийт 1000 гаруй зээрийг нуураас гаргахад 40 орчим нь үхсэн байсан" гэв. Өнөөдрийн байдлаар  мөсөн дээр наалдсан зээр байхгүй" гэв.



2
angry
4
care
1
haha
19
liked
14
love
30
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21