Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан

О.Шүрэнцэцэг
2022/12/01

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.

Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын төсвийн захирагч бүр салбарын нэгж байгууллагын албан хаагчдынхаа 10 хувиас доошгүйг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болголоо” хэмээв.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын гаргасан саналын дагуу нийслэлийн бүтцийг дахин тодотгосныг тэрбээр онцоллоо. Ингэхдээ нийслэлийн гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна.

Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ зэрэг асуудлаар ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан. Үүгээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн компаниудын парк шинэчлэлийг хийнэ. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж хамтарч, оновчтой, зөв, нэгдсэн менежмент хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлд оролцож дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр автобусны хүрэлцээ болон явах чиглэлийн оновчгүй байдал зэрэг асуудал шийдэгдэнэ” гэж тэрбээр танилцуулсан.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хагас коксын үйлдвэр байгуулах ажлын талаар тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ хагас коксын түлш үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг нотолж байж үйлдвэр барих, эсэхийг шийднэ. Энэ хүрээнд 400 тонн түлшийг өвлийн ид хүйтний үеэр тодорхой бүсэд туршиж үзсэний дүнд иргэд, олон нийттэй хэлэлцэж шийдвэр гаргана. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломж одоогоор алга. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй, боломжийн шийдэл олох нь зайлшгүй чухал”  хэмээлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


4
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 14 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 14 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 15 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 17 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 17 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 20 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 20 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 20 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 21 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 21 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 21 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр