МАН-д эрх мэдэл дутлаа гэж үү!

О.Шүрэнцэцэг
2022/12/01

Ерөнхий сайд Архангай аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. 2020 оны Нутгийн өөрийн удирдлагын байгууллага – ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт ИТХ-ын 39 мандатаас Ардчилсан нам 20 суудал, МАН 19 суудал авчээ. Ард түмэн Ардчилсан намыг олонх болгосон энэхүү сонголтыг МАН удаа дараа үгүйсгэн, улс төрийн тоглоом болгож байна. Энэ бол ардчилал ихээхэн гажуудаж, нутгийн өөрийн удирдлагын эрх мэдэлд халдаж байгаа хэрэг мөн.

Сүүлийн 6 жилийн туршид МАН УИХ болон аймгуудын орон нутгийн ИТХ-д үнэмлэхүй олонхи болж, эрх мэдлээр хахсан уу гэхээс дутаагүй байлтай. Монгол улсын Нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-д заасны дагуу ИТХурлын төлөөлөгч болон ИТХ дахь нам эвслийн бүлэг дангаараа эсвэл хамтарч энэ хуулийн 56.3,56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгоно. 56.5.2-т Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс хуулийг үл тоомсорлон, ИТХ-ын шийдвэрийг үгүйсгэсээр ирснээс улбаалан Архангай аймгийн засаглал тогтворгүй, үр бүтээл муутай байсаар  байна.

Архангай аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад хуулийн заалт, шаардлагыг чанд баримтлан нэр дэвшүүлсэн В.Мөнхбатыг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр, зүгээр л томилохоос татгалзаж байгаа нь ардчилал ихээхэн гажуудаж, хуулийн засаглал алдуурсны нэгэн дохио юм. Гэтэл өвлийг угтсан нөхцөл байдлаас харахад Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Их-тамир зэрэг 10 сумдад зудын эрсдэл нүүрлэж байна. Өвөлжилт хүндрэх төлөв бодитоор үүсээд байхад Засаг даргагүй суугаа нь шийдвэргүй байдал үүсгэж, зуд дээр зовлон нэрмэх шинж орчихлоо.

Үүнд бэлтгэх, мөн цаг үеийн шинжтэй, аймаг орны хөгжлийн нэн тулгамдсан олон ажил, асуудал шийдлээ хүлээж байгаа. Гэтэл Ерөнхий Сайд нутгийн ард түмний сонголтыг үгүйсгэж, намчирхах үзлээр асуудалд хандан, богино зайн улс төрийн тоглолт явуулж байгаа нь ихээхэн уршиг дагуулах шинжтэй боллоо.

Эрхэм Ерөнхий сайд, МАН-ын дарга аа, Та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үгүйсгэж, орон нутгийн хэмжээний будлианд хутгалдаж үнэт цагаа барахын оронд хүчтэйгээр зарлаж, тунхагласан “Нүүрсний хулгай”, Нүүрсний хулгайчидтай хийх тэмцлээ” эцэст нь хүргэнэ үү? Нүүрсний хулгайг илрүүлэх дуулиант ажиллагаа сүүлдээ “хулгайлсан эсэх нь тодорхойгүй” гэх тайлбар луу орж байгааг ЗГХЭГ-ын даргын өчигдрийн мэдээлэл харууллаа. Янз бүрийн хулгай, луйврын талаар эрх баригчид анх сүртэйгээр зарлан тунхагладаг ч эцсийг үзэхгүй, тодорхой шийдэлгүй замхардаг байдал нүүрсний хулгай дээр давтагдах гээд байна.

МАН-ын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийг эрх зүйн шийдэл, хууль журам болгон батлах учиртай УИХ-ын чуулганд эрх баригчдын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүйгээс 10 гишүүнтэйгээр хуралдахад хүрч байгааг эрх баригч намын дарга Та анхаарахгүй бол УИХ зохих хэмжээнд ажиллахгүй нь ээ.

Газрын хууль гэх мэт амин чухал хууль хэлэлцэж байхад олонхын бүлгийн гишүүд яагаад хуралдаа суухгүй байгаа юм бэ? Яагаад Байнгын хороодын ирц хүрэхгүй, хуралдахгүй байгаа юм бэ?

Энэ мэт илүү чухал, үндэсний хэмжээний ач холбогдолтой асуудалд Ерөнхий сайд, намын даргын хувьд анхаармаар байна. Аймгийн хэмжээний будлианд хутгалдах нь илүү харагдаж байна. Алсын хараа 2050 гэх зэрэг хөтөлбөртөө тунхагласан нутгийн өөрийн удирдлагын хараат бус байдлыг хэрэгжүүлмээр байна. Ам ажлын зөрүү гаргамааргүй байна. Ардчилсан тогтолцооны амин сүнс болсон олонхын сонголтыг хүндэтгэмээр байна.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 12 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 12 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 14 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 14 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 16 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 16 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 16 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 16 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 17 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 19 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр