Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, ээлж солилцож байсан гурван хүн амь эрсэдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна. Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна.
Тэгвэл 18.00 цагийн үед шатахууны нөөц агуулахад гарсан галыг бүрэн унтраасан байна. Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна