Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанчулуут баг, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд 12 сарын 01-ний өдрийн 13:10 цагийн орчимд гал гарчээ. Энэ тухай мэдээллийг 13:38 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж ажиллаж 25х15 метрийн хэмжээтэй, сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна