“Тусгаар тогтнол” олон улсын олимпиад эхэллээ

О.Шүрэнцэцэг
2022/12/02

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН IV УРАЛДААН-ны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тусгаар тогтнол математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай. Үндэсний ангилалд 13 аймаг, 6 дүүргээс нийт 2306 хүүхэд багачууд оролцсон байна. Үүнээс 260 сурагч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эздийг тодруулан шагналаа гардуулсан байна.

Олон улсын төвшинд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казакстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас 8 сурагч оролцохоор хүрэлцэн иржээ. 

Олон улсын олимпиадад оролцож цаашлаад байр эзэлж, медаль хүртэнэ гэдэг монгол хүүхдүүдийн хувьд дараа дараагийн амжилтынх нь эхлэл болох, томоохон түлхэц болдог. 

Цар тахлын хөл хорио дэлхийн улс орнуудад цуцлагдсан тул уг уралдааныг энэ жил онлайнаар зохион байгуулаагүй бөгөөд Япон Улсын баг оролцохоо мэдэгдэж байсан боловч тухайн улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болжээ. Иран Улсын баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна. ОХУ-ыг төлөөлж Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Лицей сургуулийн захирал, физик-математикийн ухааны доктор Кузьмина Елена Юрьевна, Казакстан Улсыг төлөөлж Алма-Ата Хотын Физик-Математикийн Үндэсний Сургуулийн захирал, математикийн ухааны доктор Кунгожин Алмаз Мухамбетович нар хүрэлцэн ирсэн нь манай математикийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл төдийгүй цаашлаад сургууль хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Олон улсын олимпиадыг 6-8 , 9-10, 11-12 анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг бөгөөд 6-8-р ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги бүрийн эхний 15 орчим сурагч, хөдөө орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон ядаж нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоороо онцлогтой. 

Олон улсын олимпиад амралтын өдрүүдэд болж, даваа гаригт дүнгээ танилцуулна. 

“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиад нь “Олонлог сэтгүүлийн эрхлэгч, Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачлагаар анх 2011 онд зохион байгуулагдсанаас хойш VIII дахь уралдаанаа амжилттай зохион байгуулаад байгаа бөгөөд олон улсын олимпиадын хувьд энэ жилийнх дөрөв дэх удаагийнх болж байна.  

Олонлог төв сургуулийн 20 жилийн ой тохиож буй энэ тэмдэглэлт үед болсон Тусгаар тогтнолын математикийн уралдааныг Боловсролын Ерөнхий газарболон Улаанбаатар хотын захирагчийн алба дэмжин ажиллаж байгаа. 

Сонирхуулахад, хамгийн анхны математикийн олимпиад 1894 онд Унгар улсад зохион байгуулагдаж байжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх Ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачлагаар 1960 онд Улаанбаатар хотынсонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй.  

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 2 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 2 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 3 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04