Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагсаал боллоо. Өчигдөр орой /2022.12.06/ жагсаалын нөхцөл байдал хүндэрсэн тул албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан ч хүчингүй болгож хуулийн байгууллага хүч хэрэглэлгүй, иргэд тайван замаар жагсаалаас тарсан.
"Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Харин талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постын цонх хагалсан 1, нийт 2 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын үүргийг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна