Амгалан дулааны цахилгаан станцын тогоо хагарч зарим айл өрхийн дулаан тасарсан тухай мэдээлэл цахимаар цацагджээ.
Энэ талаар Баянзүрх дүүргээс тодруулахад "Амгалан ДЦС-ын 3-р зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан.
Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. Өнөөдөр 20:00 цагт хэвийн болно" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна