Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан ёсны цахим хуудсаар нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсголыг ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна