МАН-ЫН БҮЛЭГ: ҮХНӨ-өөр гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоог өөрчилнө

О.Шүрэнцэцэг
2022/12/06

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ ээлжит бусаар хуралдаж, сүүлийн үед улс оронд үүссэн нөхцөл байдал, тэр дундаа 12 дугаар сарын 04-өөс эхэлсэн иргэдийн жагсаалтай холбоотой тэдний тавьж буй шаардлагын талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “ Өнгөрсөн хоёр өдөр болсон иргэдийн жагсаал, цуглаантай холбоотой иргэдийн шаардлагын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж дараах хоёр шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж байна. Нэгдүгээрт, хариуцлага тооцох асуудлыг түргэвчилж, хурдан шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзлээ. Нүүрсний хулгай гэж нэрлэгдэж буй асуудал болон бусад ажлын хариуцлага алдаж буй хүмүүстээ хариуцлага тооц гэдэг шаардлагыг жагсагчид тавьж буй. Энэ хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль юм. Тус хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэх хугацааг аль болох хурдан болгохтой холбоотой асуудал байна гэж үзлээ. Иймээс Засгийн газрыг ойрын үед үүнтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, яаралтайгаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв. Мөн энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарсан. Нээлттэй сонсголын товыг маргааш /2022.12.07/ Эдийн засгийн байнгын хуралдаанаар хэлэлцэж, тогтоно. Хуулийн дагуу 14 хоногийн дотор явуулах ёстой. Энэ хүрээнд дөрвөн том асуудал бий.

Нэгдүгээрт, Засгийн газар ойрын үед хуралдаж оффтек гэж нэрлэж буй урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзсэн.Хоёрдугаарт,

 УИХ цаашид нүүрсний хулгай, уул уурхайн бүтээгдэхүүн дээр ийм асуудал гаргахгүйн тулд энэ онд багтааж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй гэж үзсэн. Тус хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр ажлын хэсэг ажиллаж буй. Ирэх долоо хоногт УИХ яаралтай хэлэлцэн батлаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

Гуравдугаарт, нээлттэй сонсголоор хэлэлцэх шаардлагатай асуудал нь яах аргагүй Төмөр замтай холбоотой асуудал байгаа. Нүүрстэй холбоотой асуудал яригдахаар Төмөр замтай холбоотой асуудал яригддаг. Үүнийг нээлттэй сонсголын хүрээнд ярьж шийдвэрлэх шаардлагатай. Энэ бол нэгдүгээр багц асуудлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж МАН-ын бүлэг шийдвэрээ гаргалаа. Энд хамгийн гол асуудал хариуцлагыг олон нийтэд бодитой, мэдэгдэхүйц тооцож, арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг бүлгийн гишүүд дахин дахин ярьж байсан гэдгийг онцлон хэлье. 

Ер нь цаашид энэ байдлаараа явахад хүндрэлтэй байгаа учир энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг авч үзэж, ярихаас өөр аргагүй байна гэж үзсэн. Иймээс өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. Дээрх тогтоолоор дамжуулж УИХ-ын гишүүдиөрчлөлтийн тухай хуулийн дагуу өргөн барь гэдэг чиглэл өгсөн. Үүнийг мөн энэ ондоо багтааж УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна гэж үзсэн. Дээрх шийдвэрүүдийг өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрлэлээ” гэв.




5
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21