Б.Хишигдорж гэж хэн бэ?

Өнөрцэцэг
2022/12/09

 Нүүрсний хэрэгтэй холбоотой баривчилгааны үеэр найман хүнийг, "Цагдан хорих 461" дүгээр ангид саатуулсан. Тэдний нэг нь "Хишиг арвин индустрал" ХХК-ийн захирал Б.Хишигдорж юм. Тэрээр "Хишиг арвин индустрал" ХХК-ийн Ерөнхий захирал бөгөөд түүний хүү Хишигдоржийн Батхишиг нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг Б.Ганхуягтай хэрхэн холбогддог талаарх яриа эртнээс эхлэлтэй. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК "Хишиг Арвин"-д зориулж тендерийн шалгаруулалт хийдэг болон өндөр дүнтэй гэрээг хийж ирсэн талаар хэвлэлүүд бичсээр ирсэн юм. Энэ яриа Б.Ганхуяг 2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тэргүүн дэд захирлаас Гүйцэтгэх захирал болж дэвшсэн жилтэй давхцаж яригддаг нь хардах гол сэжүүр болдог юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэр болон оффист нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл байна.  

 

 

 Дашрамд дурдахад “Хишиг Арвин Индустриал” ХХК нь гадаад худалдаа, сэргээгдэх эрчим хүчний засвар үйлчилгээ, уул уурхай машин тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2010 онд байгуулагдсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”-н Баруун, Зүүн цанхи, “Саусгоби Сэндс”-ийн Олон овоот, Оюутолгойн далд уурхай зэрэгт гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж иржээ. Түүнчлэн зам, барилга зэрэг дэд бүтцийн олон ажлын үндсэн болоод туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн байна.  

             


53
angry
6
care
5
haha
11
liked
10
love
14
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 3 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 12 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 13 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 15 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 15 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25