Засгийн газраас ээлжит бус хуралдаанаар орон нутгийн өмчит "Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг орон нутгийн "Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгчөөр зургаан сарын хугацаатайгаар томилов.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ " Жижиг Тавантолгой ХК-ийн үр өгөөж өнөөдрийг хүртэл гараагүй. Хоосон машин гарсан нэрээр мөн Эрдэнэс тавантолгой ХК-ийн эзэмшлийн талбайгаас алдагдсан мөргөцөгийн асуудалтай холбоотойгоор орон нутгийн өмчит "Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилж байна. Сүүлийн үед гарч буй эргэлзээтэй олон асуудал, зөрчлүүдийг нэг мөр шийдвэрлэх үүрэгтэй ажиллана. Ажлыг өнөөдөр хүлээн авна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна