ЭМЯ: Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна

О.Шүрэнцэцэг
2022/12/09

ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ярихдаа "Манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим орон нутаг улбар шар түвшинд орсон хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн 47 дугаар долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 7,213 хүүхэд томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 1,510 буюу 18 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Үүний дотор амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай 0-4 насны хүүхэд 15 хүртэлх насны хүүхдүүд дундаас 75 хувийг нь эзэлж байна.

46 дугаар долоо хоногоос эхлэн Монголд томуугийн үүсгэгч бүртгэгдэж эхэлсэн ба В хүрээний вирус бүртгэгдсэн. 47 дугаар долоо хоногоос томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд орж, өвчлөл үүсгэж эхэлсэн. Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байх нь тандалт судалгаагаар харагдаж байгаа. Дээрх хоёр өөр төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд ороод өвчлөл үүсгэж эхэлсэн бөгөөд нэмээд коронавирусийн халдвар байна.  Монгол Улсын хэмжээнд энэ долоо хоногт 933 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад буурч байна. Хувилбарын тандалт шинжилгээгээр нийт сорьцын 69 хувьд омикроны BQ1.2 хувилбар бүртгэгдсэн. Өвчлөлийн хувьд халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан иргэдийн тоо 2,315 болов." хэмээлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21