Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилгээг эхэлсэн

О.Шүрэнцэцэг
2022/12/09

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707,776 иргэн иргэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 50,1 хувь нь Улаанбаатар хотоос бол 49,9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. 0-17 насны хүүхдүүдийн хамрагдалт нийт илрүүлэлтийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд нийт илрүүлгийн 31 хувийг эзэлж байна.  Нийслэлээс Баянгол дүүргийн нийт иргэдийн 38,6 хувь, Баянзүрх дүүргийн иргэдийн 24 хувь, Налайх дүүргийн иргэдийн 30,8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 12,6, Сүхбаатар дүүргийн иргэдийн 27,6, Хан-Уул дүүргийн иргэдийн 19,4, Чингэлтэй дүүргийн иргэдийн 18,7 хувь нь эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. Одоогийн байдлаар 699,000 гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, шинжилгээний хариуг иргэдэд хүргэсэн. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн 57,1 хувь нь эмэгтэй, 42,9 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өөрчлөлт, зургаан хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байна. 

Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж байгаа. Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21