​Шүүх: А.Сүхбатын хамаарал бүхий компаниар Хөгжлийн банкинд 25.9 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2022/12/09

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэлтүмэн хишиг” ХХК компанид холбогдох шүүхийн маргаан 10 сар үргэлжилсний эцэст шийдвэрлэгдэв. Тодруулбал, тус компани нүүрсний  Цагаан хад цэгт “Тайван зогсоол” барих нэрээр 2018, 2019 онд Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан ч эргэн төлөлтөө хийхгүй явсаар маргаан үүсгэсэн юм. Тэгвэл шүүхээс “Түгээмэлтүмэн хишиг ХХК-иар Хөгжлийн банкнаас зээлсэн үндсэн болон хүүгийн төлбөр болох нийт 25.9 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.



Эргэн сануулахад 

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авахад болон Хөгжлийн банкны зээлийн асуудал сөхөгдөх үед ч түүнийг дагаж яваа компани бол Түгээмэл түмэн хишиг ХХК юм. Түүний төрсөн дүү Агваансамдангийн Баттөгсийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй тус компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн нийт үлдэгдэл өнөөдрийн байдлаар 24 тэрбум 623 сая төгрөг. Түгээмэл түмэн хишиг ХХК 2018, 2019 онуудад Хөгжлийн банкнаас нийт 18.5 тэрбум төгрөгийн хоёр удаагийн зээл авсан бөгөөд тухайн үед А.Сүхбат нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. 

 Хөгжлийн банкнаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлдэгчдийн зүгээс өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт нэг төгрөг ч төлөөгүй байна. Тиймээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар ажиллаж байгаа юм байна. 

Эргэн сануулахад, А.Сүхбат нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар  манай сайтад өгсөн ярилцлагадаа “Миний аж ахуйн бизнес, төрөл садны холбоотой хүмүүсийн ажил амьдрал намайг гишүүн болохоор зогсох ёстой гэсэн юм байхгүй” гэж байсан. Гэвч түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад буюу 2017 онд Түгээмэл түмэн хишиг компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөгийн зээл, 2018, 2019 онуудад Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан нь гарцаагүй баримт юм.

Баримт: “Түгээмэл түмэн хишиг” компанийн гүйцэтгэх захирал Гантөмөрийн Буяндэлгэр, түүний нөхөр А.Баттөгс бөгөөд А.Сүхбатын отгон дүү юм.



7
angry
1
care
3
haha
26
liked
2
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21