"Бодь интернэшнл" ХХК-тай нэг км төмөр замыг 14 тэрбум төгрөгөөр барих НУУЦ гэрээ байгуулжээ


Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хүрээнд  “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. 

Үүнд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээ ил болов. 

Эдгээр НУУЦААС гаргасан гэрээг бид цувралаар танилцуулах бөгөөд эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих “Бодь интернейшнл” ХХК-тай байгуулсан гэрээг танилцуулж байна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт руу төмөр зам тавих бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийг гэрээг 2019.10.29-нд байгуулжээ.

Харин нүүрс нийлүүлэх гэрээг 2019.11.13-нд байгуулж, гэрээнд ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж,  Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” талаас А.Амундра нар гарын үсэг зурсан байна.  Уг гэрээнд төмөр замын төслийн нийт өртөг нь 1.068 тэрбум ам.доллар, нүүрсний гэрээний дүн нь 682.2 сая ам.долларын гэрээг байгуулсан. 


Тэгвэл дээрх гэрээнд дахин өөрчлөлт оруулж,  2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт гэрээгээр төмөр замын төслийн нийт дүн 1,282,007,835 ам. доллар гэж нэмэгдүүлж тооцжээ. Мөн нүүрсний гэрээний дүн нь нэмэлт, өөрчлөлтөөр 896.8 сая ам.доллар болгож нэмсэн байна. 


Өөрөөр хэлбэл, төмөр зам барих нийт өртөгийг тухайн үеийн ханшаар /2020 он/ тооцвол 3.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Эндээс үзвэл, нэг км төмөр замыг 14 тэрбум орчим төгрөгөөр барих нууц гэрээг байгуулсан гэсэн үг. 

САНХҮҮЖИЛТИЙН ХУВААРЬ:

Дараах линкээр гэрээний мэдээлэлтэй танилцана уу.

https://ett.mn/mn/agreement/10...


13
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 3 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 12 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 13 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 16 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 16 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25