Төрийн банк Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийжээ

О.Шүрэнцэцэг
2022/12/12

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих ёстой.

Үүний дагуу системийн нөлөө бүхий банкуудаа Төрийн банк манлайлан өнгөрсөн есдүгээр сарын 30ы өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. 

Монгол орон даяар 500 орчим салбар 4,000 гаруй ажилтан 2.3 сая харицагчтай Төрийн банк нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар үндсэн гурван асуудал болох Төрийн банк хувьцаат компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, Банкны дүрэм, Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг баталжээ. Хурлын үеэр хувьцаа эзэмшигч н.Алтантүлхүүр Төрийн банканд Ёс зүйн хороо байгуулах санал гаргасныг хүлээн авч Ёс зүйн хороог байгуулан  ажиллуулахаар  болсон байна. Мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо тав байсныг долоо болгон өөрчилжээ. Төрийн банкны Хувьцаа эзэмшигчдийн хурал 95.4 хувийн ирцтэйгээр хуралдаж 99.99 хувиар хэлэлцсэн асуудлаа дэмжсэн байна. Компанийн тухай хуулийн дагуу хурлын шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, Монголбанк болон Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлснээр Төрийн банк нь Нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих аж.

Төрийн банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй 97.тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21