Аймгийн эрүүл мэндийн газарт ажилладаг эвдрэл гэмтэлтэй авто машинуудыг АНУ-ын "Spirit of America" байгууллага засварлажээ

О.Шүрэнцэцэг
2022/12/12

Spirit of America төрийн бус байгууллага нь Монгол орны Дархан, Дундговь, Архангай, Хөвсгөл, Баянхонгор гэх 5 аймгийн эрүүл мэндийн газарт нэн чухал үүрэг гүйцэтгэдэг машины засвар үйлчилгээнд туслалцаа үзүүлэн бүх эвдрэл гэмтлийг нь засварлажээ. Эдгээр Land cruiser-76 машинууд нь 2010 онд Мянганы сорилын сангийн шугамаар бүх аймгуудад тараагдсан ба ихэнх нь эвдрэл гэмтлийн улмаас доголдолтой, зарим нь бүр явах ч боломжгүй болсон байжээ.

Өмнө тус байгууллага нь Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг дэмжин санхүүжүүлсэн. Уг төслийн хүрээнд нар, салхины хосолсон энергиэр ажиллах гүний худаг, хүлэмж барьсан ба нутгийн иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод хувь нэмэр болж, ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангажээ.

Харин энэ удаад 5 аймгийн эрүүл мэндийн газрын машинуудын эвдрэл гэмтлийг зассанаар үйлчилгээ хэвийн явж, иргэдийг ажлаа цаашид саадгүй хийхэд гүн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн төрийн захиргааны агентлагийн хувьд мэргэжлийн хяналт шинжилгээ үнэлгээнүүд байнга хийдэг. Тус ажилд томилогдсон багуудыг тухайн сумын эмнэлэг эсвэл багийн үйл ажиллагаан дээр хүргэж өгөх авах, эрүүл мэндийн газраас хяналт хийхээс гадна эмч нарт хэрэгтэй мэдээ мэдээлэл түгээх, сургалтын үйл ажиллагаа явуулах, иргэдийн дунд судалгаа хийж, зөвлөгөө өгөх зэрэг өдөр тутмын нэн хэрэгцээт ажилд Land cruiser-76 машин дайчлагддаг байна. Жишээлбэл: Хөвсгөл аймагт 2021 онд Ковидын вакцин, сорьц хүргэх зөөх зорилгоор нийт 90,000 километр явсан харин Батцэнгэл сумд анхны Ковид гарахад 7 хоногт 9 удаа ирж буцан явжээ.

Машины жолоочид бүгд туршлагатай хүмүүс байдаг ба хамгийн багадаа 3 жилээс 30 гаруй жил хүртэлх хугацаанд ажилласан. Тиймээс жолооч хүний хувьд машин тэрэг найдвартай байх, замд эвдрэл гэмтэл гарахгүй байх нь хамгийн чухал асуудал. Уг асуудлыг шийдэж өгсөн Spirit of America төрийн бус байгууллагад нутгийн ард иргэд болон ажилчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлжээ.





0
angry
1
care
0
haha
3
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21