АТГ: Х.Баттулга, З.Энхболд нарын 17 хүний нэрийг зарлалаа

О.Шүрэнцэцэг
2022/12/13

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Өнөөдрийн байдлаар АТГ 2,3 их наяд төгрөгийг буцааж төлүүлсэн байна. АТГ бол урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Авлигын суурь шалтгааныг судалдаг. АТГ-аас Их Британи улсын Лондон хотод 4,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байрыг хураагаад түрээсэлж байгаа" гэлээ.

Мөрдөн хэлтэс шалгах хэлтсийн орлогч дарга Даваатогтох "АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс мөрдөн байцаалтын 7 хэрэг байгаа. Мөрдөн ажиллагааны явцад 47 обьектод нэгжлэг явуулж 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хоригдсон. АТГ дээр дэд ажлын хэсэг байгуулагдсан. 35 хүнийг яллагдагчаар татсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. УИХ-ын гишүүн асан З.Энхболд
3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
5. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
6.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
7.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
8.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
9. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
11. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
12. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа
13. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр
14. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
16. Зам тээвэр, хөгжлийн сайд асан Ж.Ганбат
17. УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ




109
angry
4
care
14
haha
22
liked
6
love
18
sad
19
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21