ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2022/12/13

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй албан тушаалтнуудын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авахтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 47 обьектд нэгжлэгийн ажиллагаа хийсэн.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Шижир
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
  • ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн асан Г.Сэргэлэн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  • Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  • Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 

Монгол Улсын Үндсэн хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутныг тогтоох онцгой эрх гагцхүү шүүхэд хадгалагдаж буй. Эдгээр хүмүүс бол нүүрстэй холбоотой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдсон. Тиймээс мөрдөн шалгах үндэслэл үүсэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй. Боломжит хэмжээнд мэдээллээ. Эдгээр нэр дурдагдсан хүмүүсийн заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавиагүй" гэв.


4
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21