​АНУ-ын элчин сайд Дархан-Уул аймагт айлчилж байна

Н.Мижидмаа
2022/12/14

АНУ-ын Элчин сайд ноён Ричард Буанган албаны хүмүүсийн хамт Дархан-Уул аймагт айлчилж байна. Эрхэмсэг ноён элчин сайд болон дагалдан яваа албаны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр /2022.12.14/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд элчин сайд Ричард Буанган хэлэхдээ: “Монгол орноор хийх албан айлчлал, аяллаа Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг хойд бүсийн аймгуудаас эхлүүлж байна. Бүс нутгийн хөдөлгөөнтэй амьдралыг нүдээр харж, танилцах боломж олдсонд талархалтай байна. Энэ удаа Дарханы хөгжлийн тухай, Монголын эдийн засагт гүйцэтгэж буй үүргийн талаар илүү ихийг мэдэж авна гэдэгтэй итгэлтэй байна. Биднийг халуун дотноор угтан авч буй орон нутгийн удирдлагуудад талархаж байна” гэсэн юм.
Дархан-Уул аймаг анх Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Өирвинг хоттой 2006 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш тус улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн. Шинээр томилогдсон элчин сайдын энэ удаагийн айлчлал АНУ-ын албаны хүмүүсийн Дархан-Уул аймагт хийсэн айлчлалын 4 дэх нь болж байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцлоод, хотоо ирэх 12 жилд мэдээлэл технологи, инновацад суурилсан аж үйлдвэрийн хот байна гэж томьёолж түүнийхээ төлөө аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэдийнхээ хамт хичээн ажиллаж байгааг хэлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн хүнсний хувьсгалыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхийг чармайж, хүнс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавьсан. Дээрх зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд, залуучуудынхаа боловсролд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс дараагийн уулзалтууд үүнд илүү чиглэгдэх байх гэдэгт итгэлтэй байна гээд өөрийн биеэр хүрэлцэн ирж Дархан-Уул аймагт айлчилж байгаа эрхэмсэг ноён Ричард Буанганд Дарханчуудынхаа өмнөөс дахин талархал илэрхийллээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-аас “Боловсрол-2032” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд багш сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, хүүхэд, залуучуудад тэгш хүртээмжтэй боловсрол олгоход чиглэсэн бодлогын бичиг баримтад тусгагдсан үйл ажиллагаануудыг аймаг орон нутгаас хэрэгжүүлээд явж байгаа.
Түүнчлэн МУЗГ-аас баримталж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Дархан хотод эхний ээлжид 20 мянган хүн хүлээн авахаар төлөвлөж буй энэ үед нэн түрүүнд хүний хөгжил, боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр АНУ-тай хамтран ажиллах сонирхол их байгааг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат илэрхийлээд аймаг орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн юм.
АНУ-ын элчин сайд Ричард Буанган айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн онд Дархан-Уул аймагт байгуулагдсан Америкийн соёл мэдээллийн төвд өнөөдөр очин үйл ажиллагаатай нь танилцаж, хүүхэд залуучуудтай уулзах юм.


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 1 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 10 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 11 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 11 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 14 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25