Баримт: Ц.Анандбазар ЭТТ-д шатахуун нийлүүлдэг нь үнэн

Өнөрцэцэг
2022/12/16

Нүүрсний хэрэгтэй нэр холбогдох 50 албан тушаалтан байгааг эх сурвалжууд мэдээлж буй ч өнөөдрийн байдлаар бүгд олон нийтэд ил болоогүй байна. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газраас/2022.12.13/ албан ёсоор 17 албан тушаалтныг нүүрсний хэрэгт холбоотой гэж олон нийтэд зарлаад байгаа юм. Экс ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй жагсаалтад УИХ-ын долоон гишүүн багтаж байгаа.  

Нүүрсний гэх 40 их наядын хэрэгт 17 албан тушаалтныг шууд болон шууд бусаар холбоотой гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн. Харин нэр бүхий 17 эрхэм эхнээсээ “Нэг ширхэг ч нүүрс хулгайлаагүй, ямар ч хамааралгүй” гэж мэдэгдэж АТГ-ын гадаа/2022.12.15/  хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Ц.Анандбазар: “...Эрдэнэс таван толгойгоос бэлэн мөнгө урсаж байдаг юм байналээ, энийг харсан ямар ч хүн хулгай хийхгүй сууж чадахгүй...” 

Бурханы шашинтай, хулгай гэж мэддэггүй гишүүн Ц.Анандбазар тендер авч  “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Сод Монгол групп” ХХК-иараа 12 тэрбум төгрөгийн шатахуун шахсан баримтыг зарим эх сурвалж ил болгоод буй.


Мөн сар тутмын шатахуун нийлүүлэлтээр 2019 онд 2.8, 2020 онд 1.8 тэрбум төгрөгийн түлш шатахуун нийлүүлсэн нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн тайланд тусгагджээ.


 

Хөгжлийн банк, хүчингийн хэрэгт холбогдож явахад нь хамгаалж явсан хүмүүс нь алга болж нууж авч үлдсэн нэрсэд ямартай ч багтсангүй мултарлаа. Угтаа Ц.Анандбазарыг хамгаалагч халаас нэгтэй хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар гэгддэг. Тэрээр Ц.Анандбазарын овог нэгт ах дүү болох Ц.Дэлгэрмаатай “Монголиан силикон валли” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ч мөн бүртгэлтэй байжээ. Харин 2022 оны 11 дүгээр сар буюу одоогоос нэгхэн сарын өмнө компаниа татан буулгажээ. Эрх ашиг, хамаарал эндээс дуусч байна уу гэлтэй.

 

 

 


6
angry
1
care
3
haha
1
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 16 минутын өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 9 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 10 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 12 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25