Малайзийн Засгийн газар Ш.Алтантуяагийн гэр бүлд 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлнө

О.Шүрэнцэцэг
2022/12/17

Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 оны 10 дугаар сард бусдын гарт амиа алдсан. Түүний биед олон тооны тэсрэх төхөөрөмж суурилуулан дэлбэлсэн байсан бөгөөд энэ хэрэгт Малайзийн төр болон цагдаагийн газрын өндөр албан тушаалтан холбогдож, хэрэг шийдэх явц он удаан жил үргэлжилсэн юм.

 

Улмаар Малайзийн Дээд шүүх шийдвэр гаргаж, 2006 онд бусдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд нөхөн төлбөр болгон 5 сая ринггит буюу монгол мөнгөөр гурван тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө төлөхийг Малайзийн засгийн газар болон өөр гурван хүнд үүрэг болгожээ. Энэ талаар Straits Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баасан гарагийн өглөө энэ шийдвэрийг гаргасан бөгөөд амь хохирогчийн гэр бүл Малайзийн засгийн газар, улс төрийн шинжээч Разак Багинда, өмөн нь цагдаа байсан Сирула Азхара Умара болон Азил Хадри нарын эсрэг гаргасан нэхэмжлэлээ батлаж чадсан гэж Иргэний шүүхийн шүүгч  Вазир Алам Мидин Мира мэдэгджээ. Ийнхүү Ш.Алтантуяа амь насаа алдсаны дараа ар гэрийнхэн нь нэхэмжлэл гаргаснаас хойш 15 жилийн дараа шүүх нэхэмжлэлийг эцэслэн шийджээ.

 

Straits Times сонины онцолсноор, 2007 оны зургадугаар сарын дөрөвний өдөр Алтантуяагийн ар гэрийнхэн болох доктор Шаарийбуу, Алтанцэцэг, тэдний ач нар болох Мөнгөншагай, Алтаншагай нар дээр нэр дурьдсан этгээдүүдийн эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэд нэхэмжлэлдээ Алтантуяагийн үхлийн улмаас тэд сэтгэлзүйн цочролд орц, сэтгэцийн гэмтэл авсан тул нөхөн төлбөр шаардаж байгаагаа бичсэн байна. 2019 онд эхэлсэн шүүх ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс нийт 26 гэрч оролцжээ.

 

Эргэн сануулахад, Ш.Алтантуяаг 2006 оны 10 дугаар сард хөнөөж,  цогцосыг нь цэргийн тэсрэх төхөөрөмжөөр дэлбэлсэн. Энэ хэрэгт буруутай нь тогтоогдсон Азила, Сирул нарыг 2009 онд шүүхээс гэм буруутайг нь тогтоон, цаазаар авах ял оноосон юм. 


4
angry
0
care
0
haha
2
liked
2
love
14
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21