Согтуудаа хүүхдээ хөнөөхийг завдсан этгээдэд зургаан жилийн ял оноолоо

О.Шүрэнцэцэг
2022/12/17

Прокуророос иргэн Б “бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Б нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Б-г хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “Чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “Хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Б салсан эхнэр лүүгээ “Энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.  

Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Г жаахан хүүхэд уйлах, “Ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Б-г харжээ. 

Хүүгийн ах Б ээжийнхээ хэлсэний дагуу дүүгээ авахаар Б-гийнд очиж хаалгыг нь нүдсэнээр Б хүүг тагтнаас аван дотогш гэртээ оруулсан байна. 

Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан. 

Б-гийн үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Б-г гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 


13
angry
1
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21