ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний талаар анхааруулав

О.Шүрэнцэцэг
2022/12/19

Дэлхий нийтэд төдийгүй манай улсад цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа ч гэсэн хүн амын эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой асуудал чухал байр суурь эзлэх ёстой. Энэ утгаараа тамхитай холбоотой бүхий л асуудлыг онцгойлон авч үзэж, анхаарал хандуулах хэрэгтэй.  Учир нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудад хандаж тус конвенцийн хүрээнд тамхины хор хөнөөлийг багасгахад чиглэсэн дорвитой алхам хийхийг сануулсаар байна. Яагаад гэвэл дэлхий даяар тамхинаас үүсэлтэй нас баралтын ихэнхи нь янжуур буюу утаат тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаатай холбоотой тул түүний хор уршгийг багасгах арга зам бол одоогоор утаагүй тамхи хэмээн санал болгох болсон. Хэрэв дэлхийн бүх тамхичид утаат тамхинаас татгалзаж электрон тамхи руу шилжвэл олон сая хүний амийг аврах боломжтой гэж үзэх эрдэмтэд ч байна. Гэвч цахим тамхины хор хөнөөл, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэн, судлаачид эцсийн байдлаар нарийвчлан тогтоож гаргаагүй. Түүнийг навийвчлан судалжгаргахад хугацаа хэрэгтэй. Тиймээс утаат тамхи татахыг багасгах, тамхинаас гарах арга замыг зөвхөн тамхичдад чиглүүлэх, харин тамхи татдаггүй хүмүүст, ялангуяа хүүхэд, залуучуудад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг сонгохгүй байхад чиглэсэн сурталчилгаа явуулдаг байх ёстой гэж дэлхийн улс орнуудад үзэж байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр, халаадаг тамхин бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүнд хамааруулдаг бөгөөд ДЭМБ-ын  Тамхины хяналтын суурь конвенцийн заалтанд бүрэн хамардаг байна (шийдвэрийг FCTC/COP8(22) үзнэ үү).  Тиймээс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид оролцогч талууд болох гишүүн улсуудад тамхины хяналтын талаар хүлээсэн үүргээ дахин санахыг сануусаар байна. Ялангуяа 13.4(а) дахь зүйл нь конвенцид оролцогч талуудаас "тамхины бүтээгдэхүүнийг худал, төөрөгдөлтэй эсвэл өөрөөр хууран мэхлэх, тэдний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, аюул, бүтээгдэхүүний талаар буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тамхины бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах, сурталчлах, ивээн тэтгэх бүх хэлбэрийг" хориглохыг шаарддаг. Халаадаг тамхин бүтээгдэхүүнд аюултай бодисын агууламж бага гэж байгаа нь тэдгээрийг хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй, эрсдлийн доод түвшинтэй тэнцүү болгодоггүйг ДЭМБ дахин хэлж байна.  

Тиймдээ ч дэлхийн улс орнуудад тамхи татах орчин үеийн арга хэрэгслэлийн талаарх маргаан үргэлжилсээр байна. Зарим нь электрон тамхи татах нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй бөгөөд уламжлалт тамхины оронд хэрэглэх “хамгийн найдвартай хувилбар” гэж ойлгуулахыг оролддог. Зарим нь шинээр гарч ирж буй тамхин бүтээгдэхүүн нь биед хор хөнөөл учруулах нь хамаагүй их гэж батлахыг хичээж байна. Тиймээс тамхин бүтээгдэхүүн эрүүл мэндэд аюулгүй  гэсэн мэдэгдэл нь зөвхөн маркетингийн заль мэх төдий л зүйл гэж ойлгох хэрэгтэй болов уу. 

Ямартай ч, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас тус улсын хоол хүнс, эм, гоо сайхны тухай хуульд заасан журмын дагуу халаадаг тамхин бүтээгдэхүүн болох IQOS-ийг зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон. Энэ хуулиар АНУ-ын зах зээл дээр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн борлуулахад урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай болсон. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) мэдэгдэлдээ "Энэ шийдвэр нь эдгээр бүтээгдэхүүний аюулгүй байдал болон FDA-гийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Түүнээс гадна, тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг үйлдвэрлэгчдэд олгосон эрх мэдэл нь түүний хэрэглээтэй холбоотой эрсдэл бага, хэрэглэгчдэд аюулгүй гэж үзсэн ямар нэгэн мэдэгдэлд шууд бусаар хувь нэмэр оруулаагүй" хэмээн онцолсон байна.  

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) уг халаадаг тамхин бүтээгдэхүүн нь тамхины бусад бүтээгдэхүүнээс илүү эрүүл мэндэд хор хөнөөл эрсдэл багатай гэсэн үйлдвэрлэгчийн мэдэгдлийг хүчингүйд тооцсон. Мөн халаадаг тамхины нэмэлт хорт бодис эрүүл мэндэд аюултай тул уламжлалт тамхитай харьцуулахад хор хөнөөлтэй химийн бодисын биенд үзүүлэх нөлөө бага гэдэг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй гэж мэдэгджээ. Уг шийдвэрт эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн АНУ-д борлуулах түр зөвшөөрлийг үйлдвэрлэгчид олгодог. Учир нь АНУ бол ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцын гишүүн бус улс юм. Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг, уламжлалт тамхины оронд хэрэглэх “хамгийн найдвартай хувилбар” гэж ойлгуулах нь зохисгүй бөгөөд ДЭМБ-аас улс орнуудыг Тамхины хяналтын суурь конвенцийн бүрэн дагаж мөрдөхийг уриалж байна. 

 


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 22 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04