МАН: Төрийн өмчит компаниудын менежментийг сайруулахад хүрээнд ажлын хэсэг байгуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

М.Төгөлдөр
2022/12/19

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/-ийн ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэж, ярилцлаа. Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, тодорхой мэдээлэл өгсөн. Цаг үеийн нөхцөл байдлыг бүлгийн гишүүд ярилцаад дараах хоёр шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, үүсээд байгаа нөхцөл байдал нь Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох асуудал. Үүнтэй холбогдуулж нийгэм “Нүүрс, төрийн өмчийн хулгай нүүрлэлээ” гэж бухимдаж байна. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг  УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох, олон нийтийн хараа хяналттай болгох, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилдог болгох зэрэг аль болох нээлттэй болгож, менежментийг нь сайжруулахад томоохон арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Иймд дээрх хоёр хуулийг намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдэж, ажлын хэсэг яаралтай гаргахаар тогтлоо.

Хоёрдугаарт, Үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтлоо” гэв.


 


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21