Д.Баясгалан: Цар тахлын үед хадгалаастай байсан нүүрсний салхинд хийсэх нь хийсч, шатах нь шатаж алдагдал үүссэн

М.Төгөлдөр
2022/12/19

"Эрдэнэс Тавантолгой" компанитай "Бодь Интернэшнл" компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн асуудалд "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл өгсөн. 

Тэрбээр "Зарим гишүүд Тавантолгой хаана байдгийг ч мэддэггүй юм билээ. Ер нь тэгээд борлуулалт, бүтцийг нь мэдэхгүй иргэд дураараа яриад байна. Хилээр гарсан нүүрсний хэмжээ нь орж ирсэн валют олон тэрбум ам.долларын зөрөөтэй гэж ярьж буйгаас нүүрсний худалдааг сайн ойлгоогүй нь харагдаж байна. 

Цар тахал гарч Эрдэнэс-Тавантолгойн уурхай бүтэн жил зогсож, үндсэндээ тэнд үлдсэн хүн байхгүй, уурхай ч ажлаагүй. Цагаан хаданд хадгалагдаастай нүүрсний зарим нь ууршиж, зарим нь салхинд хийсч, шатах нь шатаж алдагдал үүссэн. Гэтэл хил нээгдэж 2019, 2020, 2021 онд хадгалсан нүүрсээ гаргасныг нь энэ жилийн нүүрс гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ. 

Манайхан бас нарийн царигаар яагаад төмөр зам бариагүй юм гэж ярьдаг. Гэтэл Хятад аюулгүй байдлаа бодсон ч төмөр замын гэрээгээр цаг тутам төлөх татвар нь өндөр учраас Эрээнээс Хятадын вагон орж ирээд маш хурдан бараагаа буулгаад гардаг. Тэгэхээр бидэнд өргөн нарийны ялгаа огт байхгүй" гэсэн юм. 



32
angry
4
care
6
haha
3
liked
7
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21