Монголын 8 тамирчин ой тогтоолтын олон улсын мастер боллоо

О.Шүрэнцэцэг
2022/12/20

Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо /ДОТСХ/-ноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгуулав.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас 8 тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангалаа. Тэдний 6 нь ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа аж.

Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер боллоо. 


0
angry
1
care
0
haha
1
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21