Энжи: Би том болоод Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эмчилдэг эмнэлэгтэй болно

Н.Мижидмаа
2022/12/21

Түүнийг "Авьяаслаг Монголчууд" шоуны бяцхан чоно гэдгээр хүмүүс андахгүй. Гурван настайдаа том тайзан дээр гарч олон хүний хайрыг татсан бяцхан Энжи тасралтгүй уран бүтээл хийсээр байгаа юм. Энжи ухаалаг бас хэрсүү охин. Түүнтэй хэсэгхэн хором ярилцлаа. 

БИ ТОМ БОЛООД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛДЭГ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

Уран бүтээл нь өндөр байна уу? 

-Өндөр байгаа. Удахгүй шинэ клипээ гаргах гэж байгаа, хоолойгоо бичүүлчихсэн. Тулааны урлагийн клиптэй учраас зөндөө бэлтгэл хийж байгаа.

 Саяхан миний дүү талбай дээр жагсмаар байна гээд лайв хийж байсан. Бас Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд тусласан байсан.

-Уг нь манай ах, эгч хоёр талбайн жагсаал дөнгөж эхэлж байхад зузаан куртик, өмд аваад зөндөө юм болсон. Яагаад жагсах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь талбай дээр жагсаж чадахгүй хүнд өвдчихсөн хүмүүс их байгаа. Тэр хүмүүсийн өмнөөс жагсах ёстой гэсэн. Тэгэхээр нь би ч гэсэн хамт жагсая гэтэл хүүхэд жагсаж болохгүй ээ гэсэн. Талбайн жагсаал эхлээд хоёр, гурав хоногийн дараа ах маань стори хийчихсэн байсан. Би яг тэр үед тоглолтоо тараад явж байхдаа харсан чинь гадаа хүйтэнд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд жагсаж байсан. Агаа стори дээрээ "би хөдлөөд байхад л даараад байхад энэ хөдөлгөөнгүй байгаа хүүхдүүдийг яаана аа" гэчихсэн байсан. Тэр сториг хараад, гадаа хүйтэнд жагсаж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл өвдөөд лайв хийсэн. Бас ах, эгч хоёртоо гомдоод үзүүлэх гээд л лайв хийтэл маш олон хүнд хүрсэн байсан. Тэгээд дараа нь тэр хоёр дүүтэйгээ уулзсан. Манай хоёр дүүг Нархан, Эрхэсбаяр гэдэг юм билээ. Алхаж бас ярьж чаддаггүй. Намайг хараад хөөрхөн инээгээд л байсан. Хоёр дүүдээ бэлэг өгье гэж бодож байсан чинь өөрөө ч гэсэн бэлэгтэй болсон.

 Миний дүү өөрөө жагсая гэж бодож байсан юм уу?

 -Тийм, яагаад гэвэл тэр хавиар хүмүүст туслахыг хүссэн бас гишүүдэд гомдоод жагсахыг хүссэн. Хэрвээ тэр их мөнгө байсан бол тэр хүүхдүүд гадаа хүйтэнд жагсахгүй байх байсан. Нэг хүний 125 сая гэхээр их мөнгө шүү дээ. Бараг л өвчтэй хүн гэж байхгүй байх байсан. Тийм болохоор их гомдсон.

 Чиний амьдарч байгаа нийгэм чамд ямар санагддаг вэ, чамд таалагддаг уу?

 -Өмнө нь Монгол улс маань надад их таалагддаг байсан. Сүүлийн үед улстөр ойлгодог болоод ирсэн чинь сонин санагдсан. Тэр мөнгийг авч байхаар улсаа хөгжүүлж, хүмүүст туслахгүй яаж байгаа юм бэ л гэж бодсон. Тэгээд би том болоод хүмүүсийг , хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эмчилдэг эмнэлэгтэй болно гэж боддог. 

Хоёр дүүгийнх нь аав ээж юу хэлж байна.

 -Хөөрхөн охин байна, маш их баярлалаа гэсэн. Ээжүүд нь нэг л дулаахан хоёр эгч байсан. Харахаар л гоё санагддаг эгч нар байдаг даа тийм хүмүүс байсан. Супер ээжүүд байна лээ.

 Энжи хүнд өвчнийг даван туулсан. Одоо бие нь хэвийн болсон уу? 

-Би 14 хоног хэвтэрт байхад үнэхээр уйтгартай байсан. Хоёр дүүг харахад тэр мэдрэмж төрөөд дотор эвгүй болсон. Тэгээд уулзаад одоо сэтгэл санаа дээрдсэн. Миний бие хэвийн байгаа.

               ДҮҮДЭЭ ОР АВЧ ӨГӨӨД, ГАНЦ УДАА Ч ГЭСЭН БАЯРЛУУЛЧИХЛАА ДАА ГЭЖ БОДСОН

Энжи саяхан Бооёо дүүдээ ор авч өгсөн байсан. 

-Дүүгийнхээ бас өөрийнхөө дуртай орыг авч өгсөн. Өөрийнхөө мөнгөнд тааруулаад авсан. Өөрийнхөө олсон мөнгөөр дүүгээ баярлуулах гоё санагдсан. Манай Бооёо "Баярлалаа аниа" л гээд байсан. Дүүдээ бас ор авч өгөөд ганц удаа ч гэсэн баярлуулчихлаа даа гэж бодсон. /Уйлав /Гоё, сэтгэгдэл өндөр байсан.

Энжи студитэй болсон юм байна, танилцуулж болох уу? 

-Болно, бүжгийн заал, хөгжмийн өрөө, маркетингийн өрөө гэсэн хоёр ягаан, нэг хөх өнгийн өрөөтэй. Би өөрөө өнгийг нь сонгосон, ягаан өнгөнд маш их дуртай. Энэ студийг тохижуулж өгөхийн тулд нойр, хоолгүй тусалж ийм гоё болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа. 

Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Бичлэгээр үзэх:



0
angry
2
care
0
haha
1
liked
11
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 58 минутын өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 1 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 19 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08