ГССҮТ-ийн эмч нар алсын дуудлагаар анх удаа дурангийн хагалгаа хийжээ

М.Төгөлдөр
2022/12/24

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд алсын дуудлагаар тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, чих хамар хоолойн мэс заслын эмч Ж.Төгөлдөр, мэс заслын сувилагч Эрдэнэтуяа, жолооч Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зөөврийн дурангаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчид тархины хатуу хальсан доорх цус хуралтыг авах, тархи дарагдал чөлөөлөх мэс заслыг амжилттай хийж амь насыг аварсан байна. 

Гавал тархины гэмтлийн мэс засалд дурангийн мэс заслыг нэвтрүүлснээр мэс засалд зарцуулах хугацааг богиносох, жижиг цооног үүсгэж хийдэг учраас гавал ясыг нөхөн сэргээх давтан мэс засалд орох шаардлагагүй, мэс заслын дараа сорви багатай, эмнэлэгт хэвтэх ор хоног бага гэх мэт олон давуу талтай байдаг аж.

Ташрамд дурдахад, 2022 онд ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар багаараа хөдөө орон нутагт алсын дуудлагаар гавал тархи болон эрүү нүүр, чих хамар хоолойн яаралтай тусламж шаардлагатай нийт 40 гаруй үйлчлүүлэгчдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж амь насыг авраад байна.

Мөн орон нутгийн эмч нарыг ажлын байран дээр нь чадавхжуулах сургалт хийж байна.

Эх сурвалж: ГССҮТ


4
angry
2
care
0
haha
22
liked
7
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 11 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21