Их хэмжээний цас орж, огцом хүйтэрсний улмаас хойд Мэн муж улсаас эхлээд өмнөд Техас муж улс хүртэл АНУ-ын томоохон газар нутагт цахилгаан тасарчээ.
АНУ даяар нийтдээ 1.4 сая орчим хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд Умард Каролина, Мэн, Нью-Йорк болон Виржиния муж улсын оршин суугчид хамгийн их өртжээ. Түүнчлэн хөрш Канад улсын Квебек мужид эрчим хүчний томоохон тасалдал гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Цаг агаарын таагүй байдлын улмаас мөн олон сая америкчууд зул сарын баярын аяллаасаа татгалзахаас аргагүйд хүрчээ. Баасан гаргийн орой нийтдээ 11 мянга гаруй нислэг цуцлагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна