МЭДЭГДЭЛ

О.Шүрэнцэцэг
2022/12/25

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 30-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд хүлээн авахтай холбогдуулан урьдчилсан захиалгын эрэлт  өндөр байгаа тул  үнэт цаас гаргагч  “Монголын хөрөнгийн бирж”-ээс ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг дараах байдлаар хийхээр болсныг мэдэгдэж байна. 

1. Үнэт цаасны танилцуулгад заасан стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдын урьдчилсан захиалгыг 2022 оны 12 сарын 26-ны 10:00 цагаас эхлэн 2022 оны 12 сарын 27-ны 18:00 хүртэл цаг хугацааны дарааллаар эхний 83 хүсэлтийг бүртгэж авах, ингэхдээ хамаарал бүхий этгээдүүдийн захиалгын хувь хэмжээг 5 хувь хүрэхгүй байх зарчмыг баримтлах; 
2. Урьдчилсан захиалгыг бүртгэхдээ стратегийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж,  стратегийн хөрөнгө оруулагчаар орохыг мэдэгдсэн хүсэлтийн хамт хөрөнгө оруулалтын дүнг ҮЦТХТ-н данс, номинал данс, кастодионы дансанд байршуулсан баримтыг хавсаргах;
3. Урьдчилсан захиалга авах хугацаа дууссан эсвэл эхний 83 хүсэлт бүртгэгдсэн нөхцөлд эдгээр урьдчилсан захиалгын дүнг хуваарилалт хийн, хамгийн багадаа 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг байхаар хуваарилж, хүсэлт ирүүлсэн стратегийн хөрөнгө оруулагч нарт мэдэгдэх; 
4. Санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 10 хувь буюу 11,915,760 ширхгээс доошгүй тооны хувьцааг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах зарчмын хүрээнд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгын үнийн дүнгээс хамаарч үнэт цаас гаргагч болон үндсэн андеррайтер нар харилцан зөвшилцсөний үндсэнд стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах нийт хэмжээг санал болгож буй хувьцааны 70 хувь буюу 83,410,322 ширхэг хүртэл бууруулах, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах хэмжээг санал болгож буй нийт хувьцааны 30 хувь буюу 35,747,281 ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байх; 
5. МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дагуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилах тохиолдолд 500 /таван зуу/ ширхэг буюу 50,000 /тавин мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэх; 
6. Стратегийн хөрөнгө оруулагчид нь дараах хуулийн шаардлагыг хангасан байх
a. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно”;
b. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.”;

 Үндсэн андеррайтер, Инвескор Капитал ҮЦК  2022.12.25


5
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 22 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04