Өчигдөр цас орж эхэлснээс хойш 234 тонн давс, 171 тонн бодис цацаад байна

О.Шүрэнцэцэг
2022/12/25

Нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 24-ний 17:00 цагаас хойш 15 цагийн турш цас орсон. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь өөрийн хариуцдаг 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, өгсүүр, уруу хэсгүүдэд халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацжээ. Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн 250 орчим үйлчлэгч давс, бодис цацдаг тусгай зориулалтын 14 машин, хоёр портер, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 17 техниктэйгээр  давс, бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Өгсүүр, уруу хэсгүүдэд өчигдөр орой 20:00-21:00 цагийн хооронд давс, бодис цацсан. Үүнээс хойш одоогоор 75 рейсээр 234 тонн давс,  171 тонн бодис цацаад байна. Шөнийн цагаар тусгай зориулалтын 14 машин, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 15 машинтай ажиллаж байгаа. Өглөөний 06:00 цагт зам талбайн үйлчлэгчдийн ажил эхэлсэн. Манайд өдгөө 220 тонн давс, 330 тонн бодисын нөөц байна. Давс, бодисыг тогтмол бүрдүүлж байгаа тул нөөц хангалттай бий. Мөн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин хүрэлцээтэй байгаа. Бааз дээр 100 гаруй хүн, зам талбай дээр 300 орчим хүн байнгын бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнөө шөнөдөө ч үргэлжлүүлэн ажиллана” гэв.

Өдрийн цагаар замын түгжрэл, ачаалал үүсэхээс сэргийлж холбогдох байгууллагууд шөнийн ээлжээр ажиллаж байгаа юм. Энэ мэтчилэн Хот тохижилтын газраас өөрийн хариуцдаг томоохон магистрал замуудын цасыг хусаж, нимгэлэн, давс, бодис тогтмол  цацаж байна.

Дүүргүүд ч мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж буй. Тухайлбал, Хан–Уул дүүргийн хэмжээнд тохижилт үйлчилгээний таван байгууллагын албан хаагчид өглөөний 04:00 цагаас эхлэн ажилласан. Ийнхүү тус дүүргийн явган болон авто замын халтиргаа гулгааг арилгахаар 99 хүний бүрэлдэхүүнтэй баг 18 техник хэрэгслээр 45.2 тонн давс, хоёр тонн бодис цацсан юм. Мөн эрсдэлтэй бүс буюу Айдсын даваа, Морингийн даваануудад онцгойлон анхаарч байна. Ингэхдээ Морингийн даваанд ковшоор цас түрэн, давс цацах ажил үргэлжилж байгаа бол Айдсын даваанд автогрэйдерээр хусалт хийж, давс цацсаны үр дүнд халтиргаа арилж, зорчих хэсэг чөлөөтэй болжээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21