Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад орнуудаас Хятад улсад ирж буй зорчигчдыг тусгаарлахгүй болж байгаа гэдгээ эрх баригчид зарлажээ.
Тус улсад шинжилгээ өгөөд 48 цагийн хугацаанд тусгаарлагдаад чөлөөтэй зорчих боломжтой юм байна.
Хятад улс гурван жилийн өмнө, цар тахал эхлэх үеэр л тус улсыг зорьж гадаад орноос ирсэн зорчигчдыг тусгаарлах журам нэвтрүүлж байв. Харин ирэх сарын эхээр энэ журмыг цуцлахаар болсон бөгөөд энэ нь 12 дугаар сарын эхээр эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн дараа тэг ковид бодлогоо аажмаар цуцлах ээлжит алхам болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна