С.Энхболд: Үнэхээр буруутай үйлдэл байвал би хариуцлага хүлээхэд бэлэн

Н.Мижидмаа
2023/01/04

2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Өргөө амаржих газарт амаржихаар очсон эмэгтэй "хаалга андуурсан" гэх шалтгаанаас үүдэж машиндаа амаржсан. Уг асуудалд олон нийт төрөх эмнэлгийн хүнд суртлийг шүүмжилж буй.

Уг асуудлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос сэтгүүлчид тодруулжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Хэрвээ үнэхээр буруутай үйлдэл байвал би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ энэ асуудлыг ЗГ шийднэ. Машиндаа амаржсан эх болон нөхрөөс нь уучлалт хүсэж байна. Учир нь тэр эмэгтэйн нөхрийг орж ирэхэд манай эх баригчийн харьцсан хандлагад асуудал бий. Уг асуудалд бол хариуцлага тооцно, гэхдээ ажлаас халахгүй. Ёс зүйн хариуцлага тооцно. Эмэгтэйг төрүүлсний дараа эмнэлэгт авч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор эх хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа ч хүүхэд жингийн дутагдалтай байгаа гэсэн. Манай эрүүл мэндийн байгууллагад харилцааны асуудал байгаа. Жишээ нь эмч нөхрийг нь бичиг баримтаа авч ир гэж уурласан байсан. Үүнийг цаашид засаад явна. Ганц хүний гаргасан үйлдлээр салбараар нь шүүмжилж байгаа нь буруу ойлголт. Хичнээн эх баригч ааштай ч гэсэн бээлийгээ өмсөөд үзүүлэх тусламж үйлчилгээгээ цаг тухайд нь үзүүлж чадсан байна. Нөхөр нь эхнэрээ дагуулаад орсон бол шууд л тусламж үйлчилгээгээ үзүүлнэ.  

5
angry
2
care
8
haha
11
liked
1
love
7
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 6 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 6 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 9 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 20 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 21 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25