АТГ-аас нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан “Эрхэт Монгол” ХХК-ийн ерөнхий нягтлан Ч.Эрдэнэсувд, “Эрхэт Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр тус тус 48 цагийн хугацаатай баривчилсан байна.
Түүнчлэн, нүүрсний гэх хэрэгт холбогдуулан өмгөөллийн "Заяа& Золоо" хуулийн фермийн өмгөөлөгч Г.Батзаяаг Эрүүгийн хуулийн 22.1,2 22.4.5, 18.6.1-т заасан үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Тэднийг өнгөрсөн шөнө 01:15 цагт баривчилсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна