Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

М.Төгөлдөр
2023/01/05

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дараах шаардлагыг хангасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.

Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдэд тавигдах нийтлэг шаардлага

  1. Тухайн хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх үүднээс “нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээд төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;
  3. Тухайн хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй, тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;
  4. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  5. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  6. Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
  7. Ял, шийтгэлгүй байх;
  8. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага

  1. Санхүү бизнесийн удирдлага, хууль, төслийн удирдлага, зам гүүр, барилгын инженерийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх. (Гадаад улсын их, дээд сургуульд магистр хамгаалсан бол давуу тал болно);
  2. Хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ, шийдвэр гаргах процессын талаар мэдлэгтэй, хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах чадвартай, энэ чиглэлээр холбогдох ажлын 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;
  4. Төрийн болон орон нутгийн өмчит 2-оос доошгүй компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд томилогдон ажиллаж байсан туршлагатай байх;
  5. Олон улсын болон гадаад улсын хамтарсан санхүүжилттэй төслийн удирдлагаар мэргэшсэн байх;
  6. Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах асуудлаар хэлэлцээр хийх туршлагатай байх;
  7. Англи, Хятад хэлний өндөр мэдлэгтэй байх.
  8. Харилцааны соёлтой, багаар ажиллах, удирдах манлайлах чадвартай, байгууллагын нууц хадгалах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх материал

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн аль чиглэлийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  8. Иргэний ял шийтгэлтэй эсэх цагдаагийн байгууллагын лавлагаа;
  9. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
  10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар

  • Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 09.00-15.00 цагийн хооронд “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн байранд буюу Khuvsgul Lake City Tower-н 4 давхарт 403 тоот өрөөнд хүлээн авна. (Бага тойруу 1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг)
  • Холбоо барих утас: (976) 88037424, 7566 6556

Анхаарах зүйлс

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

“УЛААНБААТАР ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХХК


1
angry
0
care
3
haha
1
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 1 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 6 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 7 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 7 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 7 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 8 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 8 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 8 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 9 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 9 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 10 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 11 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 13 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 13 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 13 цагийн өмнө