БНХАУ-д зорчих иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна

О.Шүрэнцэцэг
2023/01/07

БНХАУ-ын Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна.

1. Нуклейн хүчлийн шинжилгээ

БНХАУ-д  зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.

2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

4. Яаралтай үед холбоо барих

           Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

·       Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, [email protected],

·       Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],

·       Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, [email protected]

·       Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, [email protected]

·       Эрээнд суугаа КГ: +86 15647964334,[email protected]


3
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21