Х.Болорчулуун: Мөнгө, албан тушаалын төлөө хэнтэй ч хамаагүй наалддаг нэгэн улстөрч намайг гүтгэдэг боллоо, тэр өөрөө төрөөс төрсөн тэрбумтан

О.Шүрэнцэцэг
2023/01/10

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер авсан байж болзошгүй талаар иргэн АТГ-т гомдол гаргажээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.

 Тэрбээр "Цэрэндолгор гэх тухайн иргэн намайг хардаж, АТГ-т шалгуулахаар өгч байгаа юм байна. Тухайн иргэн хардах эрхтэй. Гэхдээ хардаж байгаа гээд гүтгэж болохгүй. Гэхдээ энэ иргэний цаана би улстөрч байна гэж харж байгаа. Нэг улстөрч нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод намайг нэрийг нь өглөө гээд хардаад байгаа юм. Тухайн улстөрч аль ч намын хэнтэй ч наалдаж, чаддаг бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан. Тэр хүн өөр шигээ намайг сэтгэж байна. Тэр хүн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон шигээ замтай хүн бол. Харин би гурил, тариа будаа шиг цагаан замтай. Дорнод гурилтай холбоотой 18 тендер 2020 онын сонгуулиар гарч байсан. Би ах, дүү есүүлээ. Бүгд хуваариа бизнес эрхлэдэг. Тэр болгоны ажилд би оролцохгүй. Тэднийг би хууль бусаар ажил хийсэн гэж бодохгүй байна" гэлээ.  Мөн Дорнод аймгаас МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн талаар "Ер нь хүнийг ханилан байж мэднэ гэдэг. Бид хоёр нэг аймгаас нэр дэвшсэн ч үзэл бодол, замналын хувьд өөр юм билээ" гэв.


1
angry
0
care
3
haha
2
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21