Ц.Чинбаяр: Нохойд хазуулж, сүрьеэгийн вакцин андуурагдан хийгдсэн иргэдийн 7 нь ХӨСҮТ-д хяналтад байна

О.Шүрэнцэцэг
2023/01/10

Нэгдүгээр сарын 9-ний 20.00 цагийн орчим бид Сүхбаатар аймгаас долоон иргэн хүлээн авсан. Энэ долоон иргэний хувьд тарилга андуурагдан хийгдсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. Гурав нь хуучин архаг суурь өвчтэй, гэхдээ архаг суурь өвчний байдал нь өмнөх түвшиндээ байна. Долуулаа тарилга хийсэн хэсэг газарт улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй. Хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвслийн процесс арай илүү явагдаж байгаа байдалтай байна.

Үзлэг шинжилгээгээр биеийн байдал нь хүнд гэж үнэлэхээр байдал байхгүй. Бид хүлээж авснаасаа хойш хавсарсан эмгэгтэй хүмүүсийн хавсарсан өвчний талаас нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр магадгүй андуурагдаж хийгдсэн тарилгатай холбоотойгоор суурь өвчинд нь сэдрэл өгөх вий, хүндрэл гарах вий гэдэг талаас нь болгоомжилж, онцгой анахарч байна. Хэсэг газрын буглаа, үрэвслийн үед авдаг арга хэмжээг стандарт журмын дагуу аваад явж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21