Төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах Ажлын хэсэг хуралдлаа

О.Шүрэнцэцэг
2023/01/10

Нийслэл, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах, төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-аас байгуулсан. Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбатын ахалсан уг ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2021 онд парламентаар баталсан. Захиргааны энэ шинэчлэлтэй цуг төсөв санхүүгийн шинэчлэлийг хийж чадаагүйгээс зөвхөн нийслэл төдийгүй бусад аймагт байгаа хот, тосгодын хөгжлийн асуудал орхигдоод байгаа юм. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаас дээрх Ажлын хэсгийг байгуулж, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсэг энэ оны I улиралд багтаан нийслэлийн төсвийн удирдлагын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар санал дүгнэлт боловсруулах юм. Мөн Монгол Улсын төсвийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулах үүрэгтэй. Төлөөлөгч М.Халиунбат энэ үеэр “Бид 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тавьж чадаагүй. Харин ч өмнөх хөрөнгө оруулалтын санхүүжилтээ олгож чадахгүй явсаар хуримтлагдсан өр бий болчихсон. Тухайлбал, гадаадын зээл, тусламжийн өр төлбөр. Мөн төсвийн зардал их байгаа” гэдгийг онцоллоо. Нийслэлийн төсвөөс ихээхэн хэмжээний дэмжлэг авдаг ч үйлчилгээний чанар, хүртээмж муу нийтийн тээврийн тээврийн салбарыг харахад л төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг тодотгосон юм. 

Нөгөө талаар Улаанбаатар хот өөрөө бараг 10 их наядын өмчтэй ч түүнээсээ орлого хуримтлуулж чаддаггүй. Харин ч хөрөнгө арчлалтад зардал ихээр гаргаж байгаа асуудлыг судалж, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатайг төлөөлөгчид хэлж байлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн тасаг

Сүүлд нэмэгдсэн

  • Төсвийн Удирдлагын Тогтолцоог Сайжруулах Ажлын Хэсэг Хуралдлаа2023/01/10 13:53
  • НИТХ 20222022/12/30 15:28
  • Хан-Уул Дүүрэг Дэх Цагдаагийн Газарт Тусгай Тоноглол Бүхий Автомашин Олголоо2022/12/27 17:51
  • Дүүргүүдийн ИТХ-Ын Дэргэд “Эмэгтэйчүүдийн Зөвлөл”-Ийг Байгуулна2022/12/27 16:45
  • Дүүргүүдийн ИТХ-Ын Дэргэд “Эмэгтэйчүүдийн Зөвлөл”-Ийг Байгуулна2022/12/27 15:36
  • Баянзүрх Дүүрэгт “Эмэгтэйчүүдийн Зөвлөл”-Ийн Уулзалт Боллоо2022/12/26 14:51
  • Хан-Уул Дүүрэгт “Эмэгтэйчүүдийн Зөвлөл”-Ийн Уулзалт Боллоо2022/12/23 17:41
  • "НИТХ-7 Хоногт" Тойм2022/12/23 17:26
  • НИТХ-Ын Дэргэдэх Эмэгтэйчүүдийн Зөвлөл Баянгол Дүүрэгт Ажиллалаа2022/12/22 14:37

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21