Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр нүүрсний экспорт өссөн нь валютын орлогийг нэмэгдүүлсэн талаар онцлов.
Сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Харин Засгийн газрын зүгээс тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч ажилласнаар 2022 оны төгсгөлд улсын төсвийн тэнцэл сайжирлаа. Тодруулбал, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 3 хувиар буурлаа. Төсвийн алдагдал буурахад орлого давж биелэсэн. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. Экспорт дотроо нүүрсний экспорт том хувь эзэлнэ. Мөн бид нүүрсний экспортыг 2022 оны төгсгөлд 18 сая тоннд хүргэнэ гэж төсвийг тодотгож байсан бол 31.7 сая тоннд хүргэснээр төсвийн орлогоо өсгөөд зогсохгүй валютын орлого өсөхөд нөлөөлсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна