Танилц: Н.Тавинбэх, Ц.Эрдэмбилэг нарын 24 хүнийг ажлаас нь чөлөөллөө

О.Шүрэнцэцэг
2023/01/11

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн агентлагийн дарга нарыг чөлөөлсөн байна. Мөн тус хуралдаанаар П.Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар,  Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилжээ.

Төрийн нарийн бичгийн дарга нар:

  • Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Засгийн газрын агентлагийн дарга нар:

  • Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
  • Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
  • Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
  • Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
  • Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
  • Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,
  • Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
  • Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
  • Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,
  • Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,
  • Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын,
  • Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
  • Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
  • Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
  • Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
  • Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
  • Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

5
angry
0
care
6
haha
34
liked
3
love
6
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21