Бэрэн группийн зээлтэй холбоотойгоор ХҮН-ын Б.Найдалааг яллагдагчаар татжээ

Өнөрцэцэг
2023/01/12

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг Бэрэн группийн хамаарал бүхий хүмүүсээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар шалгагдаж яллагдагчаар татагдаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний араас ХҮН-ын гишүүн Б.Найдалаа мөн уг зээлтэй холбоотойгоор яллагдагчаар татагджээ.  

Тэрээр 2012-2016 онд буюу Н.Мөнхбат захирлын үед Хөгжлийн банкны ТУЗ-ын бүрэлдэхүүнд ажиллаж байсан юм. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл заалтаар буруутгаж байгаа юм.

Бэрэн групп нь Хөгжлийн банкинд 47 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд уг асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг нэр бүхий 42 хүнийг яллагдагчаар татаад байгаа юм. Дийлэнхи нь Хөгжлийн банкны тухайн зээлийг олгох үеийн удирдлагын багийн гишүүд байгаа юм.


0
angry
0
care
1
haha
6
liked
6
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 3 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 3 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25