Экс ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүд яллагдагчаар татагджээ

Өнөрцэцэг
2023/01/13

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийн ар тал эрх мэдэл, албан тушаалтнуудын нэг нь экс ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний туслах Ц.Ууганбаяраас эхлүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар нь ажиллаж байсан Г.Байгалмаа гээд хамаарал бүхий хэд хэдэн хүн Хөгжлийн банкны зээлээс хүртсэн байдаг. Тэгвэл тэднийг эхнээс нь яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад эхэлжээ.

Ц.Ууганбаяр...

Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бий болгосон асуудлаар шалгагдаж, яллагдагчаар татагдаад байна. Мөн түүнд хилийн хориг тавьжээ. Гэхдээ тус компани Хөгжлийн банкинд өрөө төлж барагдуулсан 16 компанийн тоонд багтаж байгаа юм.

Г.Байгалмаа...

Монгол Улсын  ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмааг Пирамид Орд ХХК-ийн зээлд хамааралтай гэж үзэн яллагдагчаар татжээ. ХУД-ийн 10 дугаар хороо Буман залуус хорооллыг барихаар Пирамид орд ХХК Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүйн дээр тус байрны оршин суугч 296 өрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй хохироогоод байгаа юм. Буман залуус хорооллын оршин суугчид лизингийн төлбөрөө Г.Байгалмаагийн хувийн дансаар төлдөг нь шууд хамаарлыг илтгэх нэг баримт юм.

Г.Байгалмаа зөвлөхийн Хан-Уулыг онилсон цаад зорилго

Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах байх үед дэд сайдаар, Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ЕТГ-ын дэд дарга, төсвийн шууд захирагчаар нь ажиллаж байсан баруун гар нь гэгддэг.


Түүнчлэн уг зээлтэй хамаарал бүхий гэж үзэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Г.Байгалмаагийн төрсөн дүү Г.Санжмятав, Пирамид орд ХХК-ийн захирал Г.Цолмон нарыг яллагдагчаар татаад байгаа юм.


Б.Батзаяа...

Экс ерөнхийлөгч баруун гар гэгддэг Б.Батзаяаг Бэрэн группийн зээлтэй хамааралтай гэж үзэн яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ. Зам, тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүнээр ажиллаж байхдаа Бэрэн группт зээл олгоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.  


3
angry
1
care
5
haha
17
liked
3
love
8
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 3 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 3 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25