ГССҮТ: Сээрний яс цохисноос үүдэн гараа тайруулах эрсдэлтэй

О.Шүрэнцэцэг
2023/01/16

Сүүлийн үед залуус сээрний яс цохих нь их болсон. Гэвч үүнээс шалтгаалан ГССҮТ-д яс хугарсан гэх иргэд ихээр ирэх болсон байна. Тэгвэл энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид:

"Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй. Ямар нэг гадны шалтгаангүй, зүгээр байж байгаад энэ мэт өөрийгөө гэмтээж хохирох, эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулж байна.
Зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй. Эмчилж эдгээх нь чиний хийх ёстой ажил" гэсэн байдлаар хандах нь бий. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж \сээрний яс\ өөрийгөө гэмтээхгүй байгаасай, өөрийгөө бүү хохироогоосой гэсэндээ л эмч нар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгдөг юм шүү"гэв.


4
angry
4
care
2
haha
8
liked
2
love
9
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21