ҮСХ: Хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийсэн

О.Шүрэнцэцэг
2023/01/17

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Үндэсний Статистикийн Хороо, Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамнаас хамтран мэдээлэл хийж байна.

ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн 

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг 10 гаруй байгууллагатай хамтран тооцсон. Орлогыг орлуулан тооцох аргачлал нь олон улсад зорилтот бүлгийг тодорхойлдог. Өрхийг хөрөнгийн үнэлгээ, орлогыг харьцуулж тооцсон. Нийт өрхийн үнэлгээг хийж хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувиар тогтоож босго тогтоосон. Энэ аргачлал орлого хөрөнгийн үнэлгээнд суурилсан. Аргачлал зөв ажиллаж байгаа. Нэг эрсдэл нь, үл хөдлөх хөрөнгө борлуулчихаад шилжүүлэх мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв чанарын асуудал гарвал үнэн бодит байдлыг хангах нь зөв. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам:  таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн. Өнөөдөр бид гол нь төр иргэн хамтарч мэдээллээ цахим шилжилтийн хүрээнд төрд байгаа мэдээллийг засварлах шаардлага байна. Иргэдээс мэдээлэл зөрүүтэй байна гэсэн асуудал гарч байна. Иргэд та бүхэн емонголиа, ихаламж.мн сайтаар шалгах хэрэгтэй. Хэрэв мэдээлэл зөрүүтэй бол засуулах боломжтой. Мэдээллээ засварласны дараа ХННЯ хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өдрөөс дахин олгоно. Өнөөдөр бид яагаад та бүхний мэдээллийг засч болохгүй байна вэ гэвэл, төр хувь хүний мэдээллийг засч болохгүй. Тиймээс иргэдтэй хамтран мэдээллээ зөв болгоно. Дараа нь өрхийн орлогыг тооцно. Мэдээлэл зөрүүтэй гэсэн иргэд мэдээллээ засуулаарай. Өчигдрийн хувьд иргэд цахим систем руу хандсан. Урьдчилан бид мессеж өгсөн.


18
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21