Л.Гантөмөр: Би зургаан жилийн дараа энд ингээд зогсож байгаа нь миний амбиц биш, би энд эв нэгдлийн төлөө зогсож байна

О.Шүрэнцэцэг
2023/01/19

Ардчилсан намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Тэрбээр “Зургаан жилийн өмнө намын даргад нэр дэвшиж байхдаа 21 аймгийг тойрч намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж байсан. Аймгийн соёлын төвд болсон хурал ч ийм замбараагүй болоогүй. Өнөөдрийн хурлыг би эв нэгдлийн хурал гэж харж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн.

Миний намын даргад өрсөлдөж байгаа шалтгаан бол бөөнөөрөө ард түмнээсээ дараагийн сонгуульд санал авахын тулд хүчээ нэгтгэх. Ардчиллыг буцаан сэргээе гэж бодож байгаа бол өнгө мөнгөнд битгий хууртаарай. Би Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдохдоо мөнгө тарааж байгаагүй. Харин ард түмэнтэйгээ гар барьсан.

Өнөөдөр хэвлэлгүй бол би өрсөлдөгч рүүгээ илүү хатуу үг хэлэх байсан байх. Зургаан жилийн дараа АН-ын дарга болохоор явж байгаа нь миний амбиц биш. Би нэгдлийн төлөө зогсож байна. Би та бүхэнд сонголт өгөхийн төлөө зогсож байна. Би та нартай хамт ардчиллаа авахын төлөө зогсож байна. Бидний маргаашийнхаа сонгуульд шууд нэгдэх ёстой. Улс орноо шударга байлгахын тулд ядаж л нам дотроо шударга байя" хэмээлээ.


1
angry
1
care
3
haha
1
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21