12:00 цагийн байдлаар 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлжээ

О.Шүрэнцэцэг
2023/01/19

Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг.

Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг Монголбанкнаас  09:52 цагт банкнуудад дамжуулан хуваарилаад байна.

Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Автомат Клиринг Хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлснээр Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрсэн бөгөөд үр дүнд нь Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ.


18
angry
1
care
1
haha
6
liked
2
love
11
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21